Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 05 сарын 3-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Булган , Цахир сумдын нутгаар 11.5-15.1 градус дулаан, бусад сумдын нутгаар 15.5-23.1 градус дулаан байв. Агаарт өдөртөө Өлзийт,Хашаат сумдад 33,0 градус, Өгийнуур суманд 32,0 градус, Батцэнгэл, Хайрхан, Хотонт сумдад 31 градус, Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумдад 30,0 градус, бусад сумдын нутгаар 25,0- 29,0 хүрч халсан байна. Агаарт шөнөдөө бүх сумдын нутгаар 0,0-5,0 градус хүрч хүйтэрсэн байна. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Батцэнгэл, Хашаат,Өлзийт, Өгийнуур сумдад 2 өдөр, Эрдэнэмандал, Хотонт, Хайрхан сумдад 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Хашаат суманд 34,0 градус, Өгийнуур суманд 32,0 градус, Өлзийт суманд 31,0 градус, Батцэнгэл суманд 30,0 градус, бусад сумдын нутгаар 21,0-24,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Батцэнгэл суманд 63,0 градус, Хашаат суманд 61,0 градус, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат сумдад 60,0 градус, бусад сумдын нутгаар 53,0-58,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө бүх сумдын нутгаар 5,0-9,0 градус хүйтэн байлаа.Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт,Өгийнуур, ӨндөрУлаан, Булган сумдад 11 өдөр, Эрдэнэбулган ,Өгийнуур сумдад 9 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Цэцэрлэг, Чулуут, Хангай, Өндөр Улаан ,Булган сумдын нутгаар бороо орж, 0,0-3,3 тунадас унасан байна.. Хамгийн их тунадас Чулуут суманд 3,3 мм, хамгийн бага тунадас Цэцэрлэг, Хангай сумдад 0,0 мм тунадас орсон байна.Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Цахир сумдын нутгаар бороо ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 5-19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секунтэд 19 метр, Эрдэнэбулган суманд секунтэд 17 м/с, Өлзийт суманд секунтэд 13 м/с, Хайрхан суманд секунтэд 12 м/с, Тариат, Цэцэрлэг, Жаргалант, Цахир сумдад секунтэд 10 м/с,бусад сумдын нутгаар 5-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 9 өдөр, Эрдэнэбулган суманд 7 өдөр, Өлзийт суманд 5 өдөр, Тариат , Өлзийт сумдад 3 өдөр, Хайрхан ,Булган сумдад 2 өдөр, Цэцэрлэг, Жаргалант сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 05 -р сарын 25 –ний өдрийн сумын төвийн ойролцоох бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд хийсэн ажиглалтаар ургамлын ургалтын байдал Чулуут, Тариат, Эрдэнэбулган, Жаргалант, Булган, Цэцэрлэг сумдад сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Ургамлын өндөр 2-7 см , Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Жаргалант, Хотонт сумдын ургацын хэмжээ 0,2- 0,9 ц/га, бусад сумдад ургац тодорхойлоогүй байна. Мал хаваржилт хэвийн байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа Өндөр Улаан, Эрдэнэмандал,Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат, Өлзийт,ӨндөрУлаан, Өгийнуур сумдад 1-6 ширхэг, бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хөөвөр хялгас авах, бод мал төллөх, отор хийх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа